1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
"Хэндл" нь үйлчилгээ авах хүсэлтэй хэрэглэгчийг тухайн үйлчилгээг үзүүлэх боломжтой үйлчилгээ үзүүлэгчтэй холбох зориулалт бүхий цахим зуучлалын платформ юм. Хэнд нь үйлчилгээний захиалга үүсгэх, үйлчилгээ үзүүлэгч сонгох, үйлчилгээний мэдээлэл солилцох, төлбөр тооцоо хийх, үйлчилгээний явцыг хянах, үнэлгээ өгөх боломжийг хэрэглэгчид олгоно.
Энэхүү Нууцлалын бодлого нь Хэндл мобайл аппликейшн, цахим хуудас, төлбөрийн систем, хэрэглэгчийн бүртгэл, үйлчилгээний захиалга, чат, үнэлгээ, хэтэвч болон платформын бусад үйлчилгээг ашиглах явцад хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, дамжуулах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Хэрэглэгч нь энэхүү Нууцлалын бодлоготой танилцаж, хүлээн зөвшөөрч, Хэндл платформд бүртгүүлсэн эсвэл платформыг ашиглаж эхэлсэн үеэс энэхүү бодлого хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хэрэв хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй бол платформыг ашиглахаас татгалзах эрхтэй. Ийм тохиолдолд Хэндл ийн зарим болон бүх үйлчилгээг ашиглах боломж хязгаарлагдаж болно.
Энэхүү бодлогод хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
"Платформ" гэж Хэндл мобайл аппликейшн, цахим хуудас, админ систем, төлбөрийн систем, хэрэглэгчийн бүртгэл, захиалгын систем, чат, үнэлгээ, мэдэгдэл, хэтэвч болон тэдгээртэй холбоотой бүх цахим шийдлийг ойлгоно.
"Хэрэглэгч" гэж Хэндл платформд бүртгүүлсэн, үйлчилгээ захиалж буй, үйлчилгээ үзүүлж буй, эсвэл платформын аливаа хэсгийг ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.
"Захиалагч" гэж Хэндл платформоор дамжуулан үйлчилгээ авах хүсэлт гаргасан хэрэглэгчийг ойлгоно.
"Үйлчилгээ үзүүлэгч" гэж Хэндл платформд бүртгүүлж, захиалагчид үйлчилгээ үзүүлэх санал гаргасан, захиалга хүлээн авсан, эсвэл үйлчилгээ гүйцэтгэсэн хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно.
"Хувийн мэдээлэл" гэж хэрэглэгчийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой нэр, утасны дугаар, цахим шуудан, байршил, зураг, бичиг баримтын мэдээлэл, төлбөрийн мэдээлэл, төхөөрөмжийн мэдээлэл, захиалгын түүх, үнэлгээ, чат болон бусад мэдээллийг ойлгоно.
"Мэдээлэл цуглуулах" гэж хэрэглэгчийн мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг ойлгоно.
"Мэдээлэл боловсруулах" гэж мэдээллийг ангилах, хадгалах, шинэчлэх, дүн шинжилгээ хийх, нэгтгэх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг ойлгоно.
"Мэдээлэл ашиглах" гэж хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх, захиалга дамжуулах, төлбөр тооцоо хийх, хэрэглэгчийг баталгаажуулах, үйлчилгээ сайжруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор мэдээлэлтэй танилцах, хэрэглэх, дамжуулах үйл ажиллагааг ойлгоно.
2. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ
Хэндл нь хэрэглэгч платформд бүртгүүлэх, нэвтрэх, үйлчилгээ захиалах, үйлчилгээ үзүүлэх, төлбөр төлөх, төлбөр хүлээн авах, үнэлгээ өгөх, хэрэглэгчийн дэмжлэг авах үед дараах мэдээллийг цуглуулж болно. Үүнд:
Хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, хүйс, иргэний үнэмлэхийн мэдээлэл, байгууллагын нэр, регистрийн дугаар зэрэг таних мэдээлэл.
Гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, оршин суугаа хот, дүүрэг, хороо, үйлчилгээ авах болон үзүүлэх байршил зэрэг холбоо барих мэдээлэл.
Нэвтрэх нэр, нууц үг, пин код, нэг удаагийн баталгаажуулах код, төхөөрөмжийн баталгаажуулалтын мэдээлэл зэрэг бүртгэл, нэвтрэлтийн мэдээлэл.
Үйлчилгээний захиалгын төрөл, тайлбар, байршил, хугацаа, үнэ, нэмэлт шаардлага, хавсаргасан зураг, файл, үйлчилгээний явц, үйлчилгээ дууссан эсэхтэй холбоотой мэдээлэл.
Үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжил, туршлага, үйлчилгээний төрөл, ажлын зураг, гэрчилгээ, зөвшөөрөл, үнэлгээ, ажлын түүх, боломжит цагийн хуваарь, банкны дансны мэдээлэл.
Төлбөрийн дүн, төлбөрийн хэлбэр, төлбөрийн төлөв, буцаалт, урамшуулал, шимтгэл, хэтэвчний үлдэгдэл, орлого татан авалтын мэдээлэл.
Хэрэглэгчийн өгсөн үнэлгээ, сэтгэгдэл, гомдол, санал хүсэлт, хэрэглэгчийн дэмжлэгтэй харилцсан мэдээлэл.
Платформ дахь чат, дуудлага, мэдэгдэл, захиалгатай холбоотой харилцааны түүх.
Төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, аппликейшний хувилбар, IP хаяг, сүлжээний мэдээлэл, лог, күүки болон ижил төрлийн технологийн мэдээлэл.
Хэрэглэгч зөвшөөрсөн тохиолдолд бодит цагийн байршил, зураг, камер, файл, мэдэгдэл хүлээн авах тохиргоотой холбоотой мэдээлэл.
Хэндл нь хэрэглэгчийн зөвшөөрөл, хуульд заасан үндэслэл, гэрээний шаардлага, үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ, төлбөр тооцоо, аюулгүй байдлын шаардлагад үндэслэн мэдээлэл цуглуулна.
Хэндл нь шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны систем, банк, төлбөрийн байгууллага, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэгч, түнш байгууллагаар дамжуулан баталгаажуулж болно.
Хэрэглэгч нь платформд оруулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн, шинэчилсэн байдалд өөрөө хариуцлага хүлээнэ.
3. МЭДЭЭЛЭЛ АШИГЛАХ ЗОРИЛГО
Хэндл нь хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана.
Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, баталгаажуулах, нэвтрүүлэх.
Захиалагч болон үйлчилгээ үзүүлэгчийг хооронд нь холбох.
Үйлчилгээний захиалга үүсгэх, дамжуулах, баталгаажуулах, гүйцэтгэлийг хянах.
Үйлчилгээний байршил, хугацаа, гүйцэтгэх нөхцөлийг тодруулах.
Төлбөр төлөх, төлбөр хүлээн авах, шимтгэл суутгах, буцаалт хийх.
Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлага, платформын ажиллагааг сайжруулах.
Үнэлгээ, сэтгэгдэл, гомдол, маргааныг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх.
Хэрэглэгчийн аюулгүй байдал, платформын найдвартай ажиллагаа, залилан, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх.
Шинэ үйлчилгээ, шинэчлэлт, урамшуулал, мэдэгдэл, системийн мэдээлэл хүргэх.
Хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шаардлага, шүүх, мөрдөн шалгах байгууллага, татвар, санхүүгийн хяналттай холбоотой үүргийг биелүүлэх.
Хэндл нь хэрэглэгчийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах шаардлагатай болсон тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэж, шаардлагатай бол нэмэлт зөвшөөрөл авна.
4. БАЙРШЛЫН МЭДЭЭЛЭЛ
Хэндл нь үйлчилгээний захиалга үүсгэх, ойролцоох үйлчилгээ үзүүлэгчийг санал болгох, үйлчилгээний байршлыг тодруулах, үйлчилгээний явцыг хянах, маргаан шийдвэрлэх зорилгоор хэрэглэгчийн байршлын мэдээллийг ашиглаж болно.
Захиалагчийн байршлын мэдээллийг зөвхөн тухайн захиалгыг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээнд үйлчилгээ үзүүлэгчид харуулна.
Үйлчилгээ үзүүлэгчийн байршлын мэдээллийг захиалга хүлээн авах, захиалгад очих, үйлчилгээний явцыг баталгаажуулах зорилгоор Захиалагчид харуулж болно.
Хэрэглэгч нь өөрийн төхөөрөмжийн тохиргооноос байршлын зөвшөөрлийг хязгаарлах боломжтой. Гэвч байршлын зөвшөөрөл хязгаарласан тохиолдолд платформын зарим үйлчилгээ бүрэн ажиллахгүй байж болно.
5. МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ
Хэндл нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах тохиолдолд бусдад дамжуулж болно.
Захиалагч болон үйлчилгээ үзүүлэгчийг тухайн үйлчилгээний захиалгыг гүйцэтгүүлэх зорилгоор хооронд нь холбох үед.
Төлбөр тооцоо, банкны шилжүүлэг, хэтэвч, буцаалт, татварын баримт үүсгэх зорилгоор банк, төлбөрийн байгууллага, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид.
Хэрэглэгчийн бүртгэл, бичиг баримт, эрх, зөвшөөрөл, мэдээллийг баталгаажуулах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн эрх бүхий мэдээллийн системд.
Сервер, мэдээллийн хадгалалт, мессеж, мэдэгдэл, хэрэглэгчийн дэмжлэг, аналитик, аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг гэрээт түнш байгууллагад.
Хууль, шүүх, прокурор, цагдаа, татвар, эрх бүхий төрийн байгууллагаас хуульд нийцсэн шаардлага ирүүлсэн тохиолдолд.
Хэндл аппликейшний охин, хараат, хамтран ажиллагч байгууллагад зөвхөн платформын үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдал хангах, төлбөр тооцоо хийх, хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх зорилгоор.
Хэндл нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг үйлчилгээний хэрэгцээнээс гадуур худалдах, түрээслэх, зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
Үйлчилгээ үзүүлэгч нь Захиалагчийн нэр, утасны дугаар, байршил, үйлчилгээний мэдээллийг зөвхөн тухайн захиалгыг гүйцэтгэх зорилгоор ашиглана. Захиалга дууссаны дараа хувийн зорилгоор холбоо барих, сурталчилгаа илгээх, гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.
6. МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ ХУГАЦАА
Хэндл нь хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчийн бүртгэл идэвхтэй байх хугацаанд, мөн хууль тогтоомж, татвар, санхүү, маргаан шийдвэрлэх, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн хугацаанд хадгална.
Хэрэглэгч бүртгэлээ устгах хүсэлт гаргасан тохиолдолд Хэндл нь хуульд заасан хадгалах шаардлагатай мэдээллээс бусад мэдээллийг устгах, нэргүйжүүлэх, эсвэл ашиглах боломжгүй болгох арга хэмжээ авна.
Төлбөр тооцоо, захиалгын түүх, маргаан, гомдол, санхүүгийн баримттай холбоотой мэдээллийг хуульд заасан хугацаанд хадгалж болно.
7. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Хэндл нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдагдах, өөрчлөгдөх, устах, зөвшөөрөлгүй нэвтрэх, хууль бусаар ашиглагдахаас хамгаалах зорилгоор зохистой техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авна.
Хэндл нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нэвтрэлтийн хяналт, баталгаажуулалт, серверийн хамгаалалт, лог бүртгэл, мэдээллийн хандалтын хязгаарлалт, нөөцлөлт, ажилтны нууцлалын үүрэг зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж болно.
Хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үг, пин код, нэг удаагийн код, төхөөрөмж, банкны мэдээлэл, хэтэвчний аюулгүй байдлыг өөрөө хариуцна.
Хэрэглэгч өөрийн бүртгэлийг бусдад ашиглуулсан, нууц үгээ алдсан, гуравдагч этгээдэд дамжуулсан, эсвэл хувийн төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүссэн хохирлыг Хэндл хариуцахгүй.
Хэрэв хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан, алдагдах эрсдэл үүссэн гэж үзвэл хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаар, цахим шуудан, аппликейшний мэдэгдэл болон бусад боломжит сувгаар мэдэгдэл хүргэж, шаардлагатай арга хэмжээг авна.
8. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ
Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхийг эдэлнэ.
Өөрийн мэдээлэлтэй танилцах.
Мэдээллээ засах, шинэчлэх.
Мэдээллээ устгуулах хүсэлт гаргах.
Мэдээлэл боловсруулах зөвшөөрлөө цуцлах.
Мэдээлэл ашиглалт, дамжуулалттай холбоотой тайлбар авах.
Нууцлалын бодлогын хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлт, гомдол гаргах.
Хэрэглэгч өөрийн профайл хэсгээр дамжуулан мэдээллээ шинэчлэх боломжтой. Платформоор өөрчлөх боломжгүй мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг Хэндл аппликейшний холбогдох сувгаар илгээж болно.
Хэрэглэгч мэдээлэл устгуулах, зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд хууль тогтоомж, гэрээний үүрэг, төлбөр тооцоо, маргаан шийдвэрлэх шаардлагатай зөрчилдөхгүй хүрээнд хүсэлтийг шийдвэрлэнэ.
9. ЭМЗЭГ МЭДЭЭЛЭЛ, БИОМЕТРИК МЭДЭЭЛЭЛ
Хэрэглэгчийн эмзэг мэдээлэл, биометрик мэдээлэл, эрүүл мэнд, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол зэрэг мэдээллийг үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай, хэрэглэгчийн тодорхой зөвшөөрөлтэй, эсвэл хуульд заасан үндэслэлтэй тохиолдлоос бусад үед цуглуулахгүй.
Хэрэв үйлчилгээ үзүүлэгчийг баталгаажуулах, аюулгүй байдлыг хангах, хуульд заасан шаардлага биелүүлэх зорилгоор нэмэлт мэдээлэл шаардагдвал хэрэглэгчид урьдчилан мэдэгдэж, шаардлагатай зөвшөөрлийг авна.
10. ЗУРАГ, ФАЙЛ, ҮНЭЛГЭЭ
Хэрэглэгч нь үйлчилгээний захиалга тодруулах, гүйцэтгэлийг баталгаажуулах, гомдол шийдвэрлэх зорилгоор зураг, файл, тайлбар илгээж болно.
Хэрэглэгчийн илгээсэн зураг, файл, үнэлгээг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, захиалгыг баталгаажуулах, чанар шалгах, маргаан шийдвэрлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглана.
Хэрэглэгч нь бусдын хувийн мэдээлэл, зураг, бичлэг, бичиг баримтыг зөвшөөрөлгүйгээр платформд байршуулахгүй байх үүрэгтэй.
Үйлчилгээ үзүүлэгч нь Захиалагчийн гэр, ажлын байр, эд хөрөнгө, гэр бүлийн гишүүн, ажилтан, бичиг баримт, хувийн орчны зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй авах, хадгалах, түгээхийг хориглоно.
11. КҮҮКИ БОЛОН ИЖИЛ ТӨРЛИЙН ТЕХНОЛОГИ
Хэндл нь платформын ажиллагааг сайжруулах, хэрэглэгчийн нэвтрэлтийг хадгалах, хэрэглээний хэв шинжийг ойлгох, алдаа засах, аюулгүй байдлыг хангах зорилгоор күүки болон ижил төрлийн технологи ашиглаж болно.
Хэрэглэгч нь өөрийн төхөөрөмж, хөтөч, аппликейшний тохиргооноос күүки болон мэдэгдлийн зөвшөөрлийг хязгаарлаж болно. Энэ тохиолдолд платформын зарим боломж хязгаарлагдаж болно.
12. ХҮҮХДИЙН МЭДЭЭЛЭЛ
Хэндл платформ нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хэрэглэгчид зориулагдсан үйлчилгээ байна.
Насанд хүрээгүй этгээд Хэндл платформыг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй.
Хэрэв насанд хүрээгүй этгээдийн мэдээлэл зөвшөөрөлгүйгээр цугларсан гэж үзвэл хууль ёсны төлөөлөгч Хэндл платформд хандаж мэдээллийг устгуулах хүсэлт гаргаж болно.
13. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН НУУЦЛАЛЫН ҮҮРЭГ
Үйлчилгээ үзүүлэгч нь Хэндл платформоор дамжуулан олж авсан Захиалагчийн нэр, утасны дугаар, байршил, гэрийн хаяг, ажлын байр, төлбөрийн мэдээлэл, үйлчилгээний тайлбар, хувийн нөхцөл байдлын мэдээллийг нууцлах үүрэгтэй.
Үйлчилгээ үзүүлэгч нь Захиалагчийн мэдээллийг тухайн үйлчилгээний захиалгыг гүйцэтгэхээс өөр зорилгоор ашиглахгүй.
Үйлчилгээ үзүүлэгч нь Захиалагчтай үйлчилгээ дууссаны дараа хувийн зорилгоор холбоо барих, мэдээллийг хуулбарлах, хадгалах, бусдад дамжуулах, олон нийтэд нийтлэх, сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
Үйлчилгээ үзүүлэгч энэхүү үүргийг зөрчсөний улмаас Захиалагч, Хэндл, эсвэл гуравдагч этгээдэд хохирол учруулсан бол тухайн хохирлыг өөрөө хариуцна.
14. МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ
Хэндл платформд цугларсан мэдээллийн мэдээлэл хариуцагч нь Гоо бүүкинг системс ХХК байна.
Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуульд нийцүүлэн цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах үүрэгтэй.
Нууцлалын бодлоготой холбоотой санал, хүсэлт, гомдлыг дараах сувгаар хүлээн авна.
Компанийн нэр: Гоо бүүкинг системс ХХК
Регистрийн дугаар: 7183857
Хаяг: Улаанбаатар, Хан-Уул, 22-р хороо, 2 хэсэг, роял грийн вилла, 206, 406 тоот
Цахим шуудан: info@bichadna.mn
Утас: 80101054
15. БОДЛОГЫН ӨӨРЧЛӨЛТ
Хэндл нь энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.
Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд шинэчилсэн хувилбарыг платформд нийтэлж, шаардлагатай тохиолдолд аппликейшний мэдэгдэл, цахим шуудан, утасны дугаар болон бусад сувгаар хэрэглэгчид мэдээлнэ.
Хэрэглэгч шинэчилсэн Нууцлалын бодлого хүчин төгөлдөр болсны дараа платформыг үргэлжлүүлэн ашиглавал өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
16. БУСАД
Энэхүү Нууцлалын бодлого нь Хэндл аппликейшний Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг байна.
Энэхүү бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
Нууцлалын бодлогын аль нэг заалт хүчин төгөлдөр бус болсон нь бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.